Нүүр хуудас » Цаг үеийн мэдээ » “ГЭР БҮЛ БА ЧИХРИЙН ШИЖИН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ГЭР БҮЛ БА ЧИХРИЙН ШИЖИН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 11 дүгээр сарын 14-ний  “Дэлхийн чихрийн шижин өвчний өдөр” – ийг “Гэр бүлээ Чихрийн шижин өвчнөөс хамгаалъя” уриан дор СХД-ийн Эрүүл мэндийн төвийн ДШБКабинет, ХШТКабинет, ХҮТасаг, Мэдрэлийн кабинет хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгөөр иргэдэд цусан дах сахарын хэмжээ тодорхойлж, цусны даралт, өндөр жин хэмжиж, биеийн найрлага тодорхойлж, мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгч мөн “Чихрийн шижин өвчний тухай ойлголт болон хүндрэлүүд”,“Чихрийн шижин өвчний үеийн хооллолт”,”Чихрийн шижин өвчний үед хэрэглэх эмийн заавар, танилцуулга” сургалтуудыг явууллаа. Мөн Хоол үйлдвэрлэлийн тасгаас Чихрийн шижин өвчинтэй хүмүүст зориулсан эмчилгээний хоолны амталгааг зохион байгуулж иргэдэд чихрийн шижин өвчний үеийн хоол шим тэжээлийн гарын авлагыг тарааж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Тус өдөрлөгт нийт 150 иргэн хамрагдаж амжилттай зохион байгууллаа.

Бичсэн: tomorchodor hajaa
Тагууд

Login

Lost your password?