Нүүр хуудас » Цаг үеийн мэдээ » “САЙН ТУРШЛАГА-2019” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛГАДЛАА

“САЙН ТУРШЛАГА-2019” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛГАДЛАА

2019.11.15-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээний албанаас эмч, cувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ бүтээлч ажлууд, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор САЙН ТУРШЛАГА-2019 өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт СХД-ийн ЭМТ-ийн салбар 1,2-р амбулатори, хэвтүүлэн эмчлэх тасгууд, 13-н ӨЭМТ-ийн 50 гаруй бүтээлүүд оролцож харилцан туршлага солилцлоо. Өдөрлөгт амжилттай оролцсон тасaг нэгжүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

 Үүнд:
1-р байранд 1-р амбулатори
2-р байранд Гурванжаргал хайрхан ӨЭМТ
3-р байранд Дотрын өвчин судлалын 2-р тасаг

Тусгай байранд Арвин мэнд ӨЭМТ, ЯТЭЭ-ний тасгийн шилдэг бүтээлүүд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн ДӨС-ын 1, 2-р тасаг, Гурван тэрх ӨЭМТ, МӨСТ, 2-р амбулаторийн шилдэг бүтээлүүдэд батламж гардуулав. Уралдаанд идэвхтэй оролцсон бүх эмч, cувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баярлалаа. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Бичсэн: tomorchodor hajaa
Тагууд

Login

Lost your password?