Нүүр хуудас » Цаг үеийн мэдээ » НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд  “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.
 “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдлөө.
Тус тэмцээний гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 134 дүгээр сургуулийн баг шалгарж амжилттай оролцлоо. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа цаашдын хичээл сурлагад нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье

tomorchodor hajaa

Login

Lost your password?