Нүүр хуудас » Цаг үеийн мэдээ » СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Амжилт бүтээлээр дүүрэн 2019 оныхоо ажил хөдөлмөрийг дүгнэн, ирж буй 2020 оноо угтсан СХДЭМТ-ийн шинэ жилийн цэнгүүн 2019 оны 12 сарын 21 нд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Цэнгүүнийг нээж СХДЭМТ-ийн дарга Ж.Болортуяа үг хэллээ.

. Шинэ жилийн цэнгүүний оргил хэсэг нь өнгөрсөн жил хийж бүтээсэн амжилтаараа бусдыгаа манлайлан, байгууллагын 2019 оны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дүүргийн хүн амд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнгийн гэрээний биелэлт, үндсэн үзүүлэлт, ололт амжилтыг дүгнэн байгууллагынхаа шилдэгүүдийг тодруулах үйл ажиллагаа байлаа.

  1. “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор Санхүү, аж ахуй алба
  2. “Аварга тасаг”-аар Даатгалын тасаг
  3. “Шилдэг тасаг-аар Мэдрэлийн өвчин судлалын тасаг
  4. “Байгууллагын аварга эмч”-ээр 2 дугаар амбулаторийн мэс заслын их эмч С. Лхасүрэн
  5. “Шилдэг эмч” -ээр Онош зүйн тасгийн эрхлэгч О.Баярмаа
  6. “Тэргүүний эмч”-ээр Мэдрэлийн өвчин судлалын тасгийн эрхлэгч Б.Отгонбаяр
  7. “Байгууллагын аварга сувилагч”-аар Дотрын өвчин судлалын 2 дугаар тасгийн сувилагч Д.Энхмаа
  8. “Шилдэг сувилагч”-аар Хавдрын хими эмчилгээний сувилагч Г.Одгэрэл
  9. “Тэргүүний сувилагч”-аар 1 дүгээр амбулаторийн мэс заслын сувилагч Д.Энхтунгалаг
  10. “Аварга тусгай мэргэжилтэн”-ээр 3 дугаар амбулаторийн эмэгтэйчүүдийн бага эмч Ц.Дэжидмаа
  11. “Шилдэг тусгай мэргэжилтэн”-ээр 1 дүгээр амбулаторийн эмэгтэйчүүдийн бага эмч М.Түвшинжаргал
  12. “Байгууллагын аварга ажилтан”-аар Поликлиникийн ариутгагч Ж.Нэргүй
  13. “Шилдэг ажилтан”-аар Дотрын өвчин судлалын 1 дүгээр тасгийн асрагч Л.Соёлцэцэг
  14. “Тэргүүний ажилтан”-аар 3 дугаар амбулаторийн ахмадын тасгийн асрагч Ц.Оюунцэцэг
  15. “Чанарын тэргүүний баг”аар 1 дүгээр амбулаторийн хамт олон
  16. “Чанарын хүндэт тэмдэг”-ээр Поликлиникийн шүд, нүүр амны их эмч Н.Хулан
  17. “Чанарын хүндэт тэмдэг”-ээр ЯТЭЭтасгийн сувилагч Ч.Туяацэцэг
  18. “Чанарын хүндэт тэмдэг”-ээр 2 дугаар амбулаторийн үйлчлэгч Б.Пүрэвсүрэн

СХДЭМТ -ийн хамт олон нэгэн оройг амжилт бүтээлээ дүгнэн хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтан авсан үдэш байлаа.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олны өмнөөс Шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэхийн ялдамд ирж буй 2020 ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг байхыг хүсэн ерөөе.

tomorchodor hajaa

Login

Lost your password?