СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иргэд сайжруулсан түлшийг хэрэглэхдээ түлэх технологийг зөрчих, зуухны бэлэн байдал хангагдаагүй байх зэргээс эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул түлшийг түлэхдээ дараах зааврыг чандлан мөрдөөрэй!

✅ Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах
✅ Ханан пийшинг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
✅ Зуух, пийшингийн битүүмжлэлийг шалгаж нягтлах
✅ Зуух, пийшингийн янданг хөөлж цэвэрлэх
✅ Янданг хэт нам дор байрлуулаагүй эсэхийг нягтлах
✅ Үнсийг дүүргэхгүй, тогтмол цэвэрлэж байх
✅ Яндангийн хаалтыг хаахгүй байх
✅ Нүүрсний дүүргэлтийг 60-70 хувь байхаар тооцож, хэт ихээр дүүргэж хийхгүй байх.

#ТЕХНОЛОГИЙН ДАГУУ ГАЛЛАЖ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ

Бичсэн: tomorchodor hajaa
Тагууд

Login

Lost your password?