Мэдрэлийн өвчин судлалын тасаг

Мэдрэлийн өвчин судлалын тасаг нь 2011 оны 7 сарын 1-нд шинээр үүсгэн байгуулагдаж СХД-ийн бүх хорооны иргэдэд 40 ортой 3-н их эмч, 7 сувилагч, 5үйлчилгээний ажилтантай эмчилгээ үйлчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

хэвтэн эмчлүүлэх хүмүүс:

өрхийн эмчид үзүүлж, өрхийн ахлах эмчийн тамгатай 13а маягтаар 1,3,4,5 дахь өдрийн өглөө 9 цагт амбулаторын 2 давхарын зааланд ирж очер зохицуулна.

     * Яаралтай тусламж буюу 103-р ирсэн өвчтөнүүдэд өдөр цаг харгалзахгүй хэвтүүлэн эмчилж үйлчилнэ.

     Жич: хэвтэх бичиггүй болон, заасан өдөр цагаас бусад үед хэвтэх очер зохицуулахгүй болохыг анхаарна уу !!!

     * Хэвтэхээр ирэхдээ иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг бөглүүлж авч ирнэ.

Манай тасгийн ажилчидын танилцуулга

С.Батчимэг: 2001 онд АУИС төгсөж 2003 онд мэдрэлийн нарийн мэргэжил эзэмшсэн. 2004 оноос СХДЭМТ мэдрэлийн их эмчээр ажиллаж байгаад 2012 оноос мэдрэлийн өвчин судлалын тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

Н.Долгорсүрэн: 2007 онд “Ач” АУИС-г төгссөн. 2007-2009 онуудад өрхийн эмчээр ажиллаж байсан. 2011 оноос СХДЭМТ их эмчээр ажиллаж байна.

Ө.Дуламсүрэн: 1988-1995 онд АУДС-ийг төгссөн. 1995 оноос одоог хүртэл СХДЭМТ-д их эмчээр ажиллаж байна.

Г.Ганчимэг: 2005 онд ЭМШУИС-ийн сувилахуйн сургууль төгссөн. 2005 оноос одоог хүртэл СХДЭМТ-д ажиллаж байна.

Ж.Соёлчимэг: 2002-2004 онд “Тахилт” СЗЭ төвд ажиллаж байгаад 2004-2007 онд ЭМШИУС-ийн бага эмч сувилагчийн анги төгсөөд 2009-2011 онд ЭСК төв богд-Уул сувилалд, 2011 онд СХДЭМТ-ийн мэдрэлийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байна.

М.Түвшинбаяр: 2008-2011 онд ЭМШУИС-ийн сувилахуйн сургууль төгссөн. 2011 оноос СХДЭМТ-ийн мэдрэлийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байна.

Э.Туул: 1995-1997 онд сувилагчийн дунд сургууль төгсөөд 1997-2004 онд ЭНЭШТ-д 2004-2011 он хүртэл 2-р амаржих газар, 2011 оноос тус тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байна, баклавр зэрэгтэй.

Х.Шинэбаяр: 2002-2005 онд говь-алтай АУДуС-ийн бага эмч сувилагчийн ангийг төгсөөд 2005-2013 он хүртэл Ховд аймгийн БОАТ-амаржих газар, 2014 оноос СХДЭМТ-ийн мэдрэлийн тасгийн бакалавр зэрэгтэй.

Э.Мөнгөнцэцэг: 2008-2012 онд АУ-ны Этүгэн дээд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. 2012 оноос одоог хүртэл СХДЭМТ-ийн мэдрэлийн тасгийн асрагчаар ажиллаж байна.

Г.Юмжирмаа: 1991 онд 76-р сургууль төгссөн. 1998-2011 он хүртэл СХДЭМТ-ийн гал тогоонд, 2012 оноос одоог хүртэл СХДЭМТ-ийн мэдрэлийн тасгий асрагчаар ажиллаж байна.

П.Баасанжаргал: 1981 онд 10- жилийн сургууль төгссөн. 2007-2011 онд СХДЭМТ-ийн гал тогоонд, 2011 оноос одоог хүртэл СХДЭМТ-д ажиллаж байна.

Р.Сарантуяа: 1983 онд 10-н жилийн сургууль төгссөн. 2011 оноос одоог хүртэл СХДЭМТ-д мэдрэлийн тасгийн асрагчаар ажиллаж байна.

Б.Наранмандах: 2006-2013 онд Халиун эмнэлэгт, 2013 оноос одоог хүртэл СХДЭМТ-д ажиллаж байна.

Б.Цэцгээ: 2011-2014 онд Энхийн мишээл эмнэлэгт, 2014 оноос одоог хүртэл СХДЭМТ-д одоог хүртэл мэдрэлийн тасгийн асрагчаар ажиллаж байна.

Login

Lost your password?