Лаборатори

1. Нэгдсэн лаборатори

2. Дүрс оношилгоо / Рентген, Эхо, Ходоод улаан хоолоойн дуран, КМТомография /

3. Үйл онош / тархи, зүрхний цахилгаан бичлэг / гэсэн бүтэцийн хүрээнд  3 салбар нэгжтэйгээр СХД-ийн хүн амд үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөр салбараар 12-17, 30,31,21, төв салбараар 4,5,6,19,23,26,28, толгойт салбараар 1,2,3,18,20,22,29,32, баянхошуу салбараар 7-11, 24,25,27-р хорооны иргэд оношилгоо шинжилгээний тусламж үйлчилгээ авдаг. Тус тасаг нь эмч, рентген техникч , лаборант ,туслах ажилтан нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Өнөр салбарын нэгдсэн лаборатори нь СХД-ийн 12-17, 21,30,31-р хорооны иргэдэд дараах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: 1.Гематологийн шинжилгээ: / Swelab alfa- автомат анализатороор /

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Тархи нугасны шингэн болон шүүдэст шингэнд уураг, цитоз үзэх
  1.  Биохимийн шинжилгээ: / Roche C-111 cobas integra бүрэн автомат анализатороор/
  • Нийт билирубин
  • Нийт уураг
  • Альбумин
  • Алат
  • Асат
  • Амилаза
  • ГГТ
  • Шүлтлэг фосфатаза
  • Сахар
  • Креатинин
  • Холестрин
  • ASO
  • CRP
  • RF
  1. Шээсний ерөнхий шинжилгээ: / Dirui H100 автомат анализатороор /
  • Шээсний тунадас харах
  • Хүүхдийн шээсэнд кальци үзэх
  • Ничепоренко сорил
  1. Дох, Серологийн шинжилгээ:
  • Дох- тестээр
  • RPR
  • TPHA
  1.  Бактерологи шинжилгээ:
  • Шээсэнд үүсгэгч илрүүлж, антибиотик тэсвэржилт тодорхойлох
  • Мэс заслын шарх, чих, хөөмийн арчдасын шинжилгээг хийж илэрсэн үүсгэгчид антибиотик тэсвэржилт тодорхойлох
  • Цэр, өтгөнд үүсгэгч илрүүлж, микроскопын аргаар хийж байна.
  1. Цитологи
  2.  Цэрний шинжилгээ

Дох серологи, цэр, бактерологи, цитологи, рентген, тархины цахилгаан бичлэг зэрэг шинжилгээнүүд Өнөр салбар дээр хийгддэг.

Бусад 3 салбаруудад Цус, шээс, биохими, эхо, зүрхний бичлэг, мазок, цагаан хорхойн шинжилгээнүүд хийгддэг.

 

Шинжилгээнд ирэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байх:

  1. Цахим үнэмлэх
  2. 2. ЭМД-ын дэвтэр / заавал бөглүүлсэн байх /
  3. 3. Шинжилгээний бичиг / стандартын бланкан дээр /

Үйлчлүүлэгч шинжилгээнд бэлтгэх:

  • Шинжилгээний өмнө өлөн байх
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдрийн 20.00 цагаас хойш өөх тостой, хайрсан хуурсан, хурц амттай, өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
  • Тайван унтаж амарсан, сандарч тэвдэхгүй байх
  • Архи болон спиртийн агууламжтай зүйлийг 2-3 хоногийн өмнөөс хэрэглээгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө шатаар өгсөж, уруудаж, гүйж харайх зэрэг ачаалал авахгүй, 2-3 өдрийн өмнөөс дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Шээсний шинжилгээ өгөх бол өглөөний өлөн үеийн хамгийн эхний шээсийг дунд хэсгээс зориулалтын саванд авсан байх
  • Та заавал суугаа байрлалд шинжилгээгээ өгөх
  • Цусны шинжилгээнүүдээ өгсний дараа рентген, эход харуулах шаардлагатай.

Дээрх шинжилгээний бэлтгэлийг бүрэн хангаагүйгээс үүдэн таны шинжилгээний хариу 30-75% хувьсах магадлалтай байдаг тул шинжилгээний бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.

 Өнөр салбарын Нэгдсэн лабораторийн Ажлын цаг:  08.00-16.00

Судасны цусны шинжилгээг / биохими, цус / 3 давхрын өдрийн эмчилгээ гэсэн өрөөнд өгөөд хариуг тухайн өдрийн15 цагаас хойш 8-17 цагийн хооронд 1 давхрын хөтөч сувилагчаас авна.       Дох, серологийн шинжилгээг 222 тоотод өгөөд хариуг дараа өдрийн 13.30-с  эхлэн 222 тоотоос авна.

Бактерологи шинжилгээг 217 тоотод өгөөд  хариуг 3 хоногийн дараа хөтөч   сувилагчаас авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Login

Lost your password?