Blog Single

Сургалт хөгжлийн журам

Сургалт хөгжлийн журам

СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЖУРАМ

 

НЭГ.  ЗОРИЛГО:

        1.1 Байгууллагын зорилго, алсын хараа, баримтлах зарчим, хүний нөөцийн хөгжлийн стратеги бодлогын хүрээнд ажилтанд шаардлагатай ур чадварын хэрэгцээг тодорхойлох, сургалт хөгжлийн үйл ажиллагаагаар зохих ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх, үнэлэх, мөн байгууллагаас санхүүжүүлэх бүх төрлийн сургалтыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна. 

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ:

      2.1 Энэхүү журмыг байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөнө.

ГУРАВ. СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

3.1 Сургалт хөгжлийн үйл ажиллагаа нь сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, сургалтын нэгдсэн, төсөв төлөвлөгөө боловсруулах, сургалтын агуулга буюу хөтөлбөрийг боловсруулж батлуулах, сургалт зохион байгуулах гэсэн үе шаттай байх бөгөөд сургалт бүр батлагдсан төсөв, хөтөлбөртэй байна.

3.2 Байгууллагын сургалтыг үндсэн 2 бүлэг буюу Дотоод сургалт, Гадны сургалт гэж ангилах бөгөөд 2 чиглэлээр явуулна.

3.2.1 Мэргэшүүлэх сургалт

3.2.2 Хувь хүний хөгжлийн сургалт

3.3 Байгууллага ажилтнуудаа өөр хооронд нь туршлага мэдлэгийг солилцуулах, ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор дотооддоо сургалтыг төлөвлөн явуулах бөгөөд жилийн нэгдсэн хөтөлбөрт дотоод сургалтыг төлөвлөнө.

3.4 Сургалтын хэрэгцээ шаардлагыг Хүний нөөцийн менежер ажилчдаас сургалт явуулах санал асуулгаар байгууллагын сургалтын хэрэгцээг нэгтгэн боловсруулж тодорхойлно.

3.5 Сургалтын нэгдсэн төлөвлөгөөг хүний нөөцийн тасаг нэгтгэн Даргаар баталгаажуулна.

3.6 Сургалтын зохион байгуулахаас 3 хоногийн өмнө Хүний нөөцийн тасаг, Сургалт хариуцсан эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Чанарын алба, Сувилахуйн алба, Халдвар хяналтын тасаг болон бусад сургалт зохион байгуулах удирдлагууд сургалтын хөтөлбөрийг нийт ажилтнуудад мэдээлж сургалтын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулна.

ДӨРӨВ. ГАДААД СУРГАЛТ

5.1 Гадаад сургалтыг гадаад улс оронд сургах мэргэжил дээшлүүлэх болон туршлага судлах сургалт, дотоодын мэргэжлийн сургалтын байгууллага, мэргэшсэн багштай хамтран зохион байгуулах сургалт гэж ойлгоно. Үүнд дараах сургалтууд багтана.

            5.1.1 Төгсөлтийн дараах үндсэн нарийн мэргэжил болон төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэжил дээшлүүлэх сургалт

            5.1.2 Багц цагийн сургалт   

5.2 Гадаадын их дээд сургууль, сургалтын мэргэжлийн байгууллагатай холбоо тогтоож, сургалтанд хамруулах ажлыг хүний нөөцийн тасаг чиглүүлэн зохион байгуулна.

5.3  Сургалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагатай сургалтыг мэргэжлийн  авах бөгөөд байгууллага түүнтэй холбоотой зардлыг бүрэн даана.

ТАВ. ДОТООД СУРГАЛТ

6.1 Дотоод сургалт нь дотоодын сургагч багштайгаар дараах чиглэлээр явагдана. 

            6.1.1 Ажлын байран дээрх мэргэжлийн сургалт

            6.1.2 Харилцааны болон ажилтны ерөнхий ур чадварыг дээшлүүлэх сургалт

            6.1.3 Мэдээллийн болон танилцуулах сургалт

6.2 Дотоод сургагчийг томилоход дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэн сонгоно.

            6.2.1 Тухайн сургатын агуулгын талаар мэдлэгтэй, мэргэшсэн байна

            6.1.2 Бусдад зааж сургах, илтгэх чадвартай байх

6.3 Дотоод сургагч нь сургалтын хөтөлбөр боловсруулж, удирдлагад танилцуулан, батлуулсны үндсэн дээр сургалт явагдана.

6.4 Дотоод сургалтын үр дүн, хэрэгжилтэнд ЭТҮА, НЭМТҮА, Хүний нөөцийн тасаг, Чанарын алба, Сувилахуйн алба, Халдвар хяналтын тасаг хяналт тавина.

6.5 Сургагч багш сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, дараа нь журмын дагуу тайлагнана.

ЗУРГАА. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН

6.1 Сургалтын төлөвлөгөөг /Хавсралт №1/ жилээр төлөвлөн батлууулна.  

6.2 Сургалтын төлөвлөгөөг гаргахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

            6.2.1 Сургалтын төлөвлөгөө нь байгууллагын хөгжлийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан байна.

6.2.2 Сургалт явуулах санал хуудсаар /Хавсралт №2/ ажилтны сургалтанд хамрагдах хэрэгцээ, шаардлага нь тодорхой байна.

6.3 Сургалтын үр дүнг дүгнэх

6.3.1 Сургалтын үнэлгээний хуудсаар /Хавсралт №3/ сургалтын болон сургагч багшийн үнэлгээг сургалт бүрийн дараа сургалт зохион байгуулсан алба, тасаг нэгж, мэргэжилтэн хийж жилийн эцсийн тайланд хавсарган удирдлагад тайлагнана.

ДОЛОО. СУРГАЛТЫН БЭЛТГЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

7.1 Сургалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг сургалт хариуцсан эрүүл мэндийн нийгмийн ажилтан хариуцна.  

7.2 Сургалтын бэлтгэлийг дараах байдлаар хангана.

            7.1.1 Сургалт орох багш, өрөө танхим захиалах, сургалт явуулах орчин бүрдүүлэх, шаардлагатай бусад эд зүйл, тоног төхөөрөмжийг бэлтгэх

            7.1.2 Сургалтын гарын авлага, материалыг бэлтгэх

            7.1.3 Ажилтан сургалтанд хоцрохгүй, таслахгүй бүрэн хамрагдах ба /Хавсралт №4 /  хөтөлнө.

            7.1.4 Сургалтын дараа сургалтын үнэлгээний хуудсыг /Хавсралт №3/ тухай бүрт авч, дүгнэлт хийн дараагийн сургалтанд анхаарах шаардлагатай зүйлийг засаж, сайжруулж ажиллана.

НАЙМ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

8.1 Ажилтны эрх, үүрэг :

            8.1.1 Сургалт үргэлжлэх хугацаа, явагдах хэлбэр, агуулгын талаар санал өгөх эрхтэй.

            8.1.2 Ажилтан нь сургалтанд хамрагдсаны дараа сурсан мэдсэнээ ажилдаа хэрэгжүүлэх, ашиглах, хүлээлтэд хүрсэн ажлын гүйцэтгэлийг гаргах үүрэгтэй.

            8.1.3 Ажилтан нь сургалтанд хоцрохгүй, таслахгүй бүрэн хамрагдах үүрэгтэй.

            8.1.4 Ажилтан нь сургалтаас олж авсан мэдлэгээ бусад ажилтнуудад дамжуулан заах, мэдээллэх үүрэгтэй.

8.2 Байгууллагын эрх, үүрэг :

            8.2.1 Ажилтнаас мэдлэг, чадвараа ажлын явцад бодитор гаргаж, үр дүнтэй ажиллах, хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй.

            8.2.2 Байгууллагаас бүрэн хэмжээгээр санхүүжүүлсэн сургалтын мэдээлэл, гарын авлага, материалыг өмчлөх эрхтэй.

            8.2.3 Хүний нөөцийн тасаг нь сургалтын үйл ажиллагаа, үр дүнд хяналт тавих, холбогдох мэдээ тайлан гаргуулах, судалгаа явуулах, сургалтын үр дүнгээр шагнаж урамшуулах, хариуцлага тооцох саналыг удирдлагад оруулах эрхтэй.

            8.2.4 Байгууллага нь дараах тохиолдолд сургалтын зардлыг ажилтнаар төлүүлэх эрхтэй. Үүнд:

                        8.2.4.1 Суралцагч гэрээний нөхцлийг зөрчих

                        8.2.4.2 Сургалтын дараах ажлын гүйцэтгэл хангалтгүй байх

            8.2.5 Ажилтанд сурсан мэдсэнээ ашиглах, хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлын орчин, нөхцөл, багаж хэрэгслээр хангах үүрэгтэй.

 

ЕС. ХАРИУЦЛАГА

9.1 Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг тухай бүр оруулан хэлэлцүүлэх ажлыг хүний нөөцийн тасаг санаачилж, даргын тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулна.

9.2 Журмын заалтыг зөрчсөн ажилтанд дотоод журам болон сургалтын гэрэээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 АРАВ. БУСАД

Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар үүссэн сургалтыг төлөвлөгөөт бус сургалт гэх бөгөөд төлөвлөгөөт бус сургалтыг цаг тухай бүр нь даргын зөвшөөрлийн дагуу зохион байгуулна.

 

 

 

Журам боловсруулсан :

 Гадаад харилцаа сургалт хариуцсан сургалтын менежер А.Мягмарсүрэн