Blog Single

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ АЖИЛТАН ЧИГЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ АЖИЛТАН ЧИГЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ШИНЭ АЖИЛТАН ЧИГЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР  

 

1.    ЗОРИЛГО

Шинэ ажилтанд тус эмнэлгийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээ, ажлын байртай холбоотой тушаал шийдвэр, дүрэм журам, байгууллагын соёлын хэм хэмжээ зэрэг нэн шаардлагатай асуудлаар цэгцтэй ойлголт өгөх, зааж чиглүүлэх, ажилтанг богино хугацаанд байгууллага хамт олны нэгэн хэсэг болгох, хүний нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.  

2.    ХАМРАХ ХҮРЭЭ

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд шинээр ажилд орсон бүх ажилчдад хамаарна.

3.    ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1 Шинэ ажилтныг дадлагажуулах хөтөлбөрт хатруулна. Үүнд:

Ø  Шинэ ажилтныг “Чиглүүлэх хөтөлбөр” (Orientation)-т сарын сүүлийн 7 хоногт багтаан хамруулна.

Ø  Шинэ ажилтныг “Дасан зохицох хөтөлбөр” (On boarding)-т 3 сарын хугацаатай хамруулна.

3.2 “Чиглүүлэх хөтөлбөр” нь дараах агуулгатай байна. Үүнд:

Ø  Байгууллагын бүтэц

Ø  Хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ

Ø  Албан тушаалын тодорхойлолт

Ø  Хаяг утасны дугаар, факс, вэб хуудас, и-мэйл хаяг

Ø  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны зааварчилгаа

3.3 “Дасан зохицох хөтөлбөр” нь дараах агуулгатай байна. Үүнд:

a)    Хийх ажлын үндсэн чиг үүргийг танилцуулна.

Ø  Оношлогоо, эмчилгээний стандарт

Ø  Алба, тасаг нэгжийн ажлын онцлог

Ø  Ажлын төлөвлөгөө, тайлан

б)  Танилцвал зохих дүрэм, журам, заавар

Ø  Хөдөлмөрийн дотоод журам

Ø  Ажлын цаг ашиглалт, амралт, чөлөө олгох тухай журам

Ø  Алба/нэгжийн үйл ажиллагааны журам

Ø  Ажилтны нийгмийн халамж, үйлчилгээ /нийгмийн даатгал, тусламж, тэтгэмж, илүү цаг, цалингийн нэмэгдэл гэх мэт/

Ø  Бусад шаардлагатай дүрэм, журам

в) Гүйцэтгэлийн үнэлгээний систем

Ø  Ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх журам

      г) Ажлын байранд шаардлагтай баримт бичиг, техник хэрэгсэл хүлээлцэх

Ø  Баримт бичиг

Ø  Эмнэлгийн тоног төхөөрөмж

Ø  Бусад

 

4.    ДАДЛАГАЖИГЧ БА ДАДЛАГАЖУУЛАГЧ

4.1 Тухайн алба, тасгаас шинээр орж байгаа ажилтанд ажил үүргийг танилцуулах, хүлээлгэн өгөх, чиглүүлж зөвлөмжөөр хангаж ажиллах дадлагажуулагчыг томилж өгнө.

 4.2 Дадлагажуулагч нь шинэ ажилтны мэдэх шаардлагатай бүх зүйлийг танилцуулж, ажил үүрэгтэй холбоотой бүхий л асуултанд хариулж, эсвэл тухай асуудлыг хариуцсан хүнтэй холбож өгч туслах үүрэг хүлээнэ.

4.3 Дадлагажуулагч нь 3 сар хүртэл хугацаанд зааж зөвлөж, байгууллагын соёл, үнэт зүйлийг таниулж, шинэ ажилтанг багийн нэг гишүүн болоход туслана.

    5. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, БАЯЖИЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ

5.1          Хяналтын үйл явцын үндсэн дээр туршилтын хугацаанд шинэ ажилтныг үндсэн ажилтан болгох, туршилтын хугацааг сунгах, цаашид ажиллуулахаас татгалзах эсэх талаар хүний нөөцийн алба тухайн нэгжийн удирдлагуудын үнэлгээг харгалзан үзэж шийдвэрлэнэ.

5.2          Үнэлгээний ерөнхий үр дүнг 6 сард 1 удаа байгууллагын удирдлагад танилцуулан шаардлагатай тохиолдолд тухай бүр  хөтөлбөрийн баяжилт, хөгжүүлэлтийг хийнэ.

5.3           Хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаатай холбоогоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.3.1  Хөтөлбөрийн талаар санал, хүсэлтийг тухай бүр баримтжуулан хүлээн авч дор бүр нь залруулан, өөрчлөлт шинэчлэлтийг хийж байх

5.3.2   Байгууллагын хэмжээнд дасан зохицох хөтөлөрийн талаар танилцуулга хийн сурталчлах  

 

6.    ДҮГНЭЛТ

Тухайн ажилтныг шууд харьяалах удирдлагын үнэлгээний хуудсыг үндэслэн 80-аас дээш хувийн үнэлгээ авсан тохиолдолд уг хөтөлбөр дууссанд тооцох ба 80-аас доош үнэлгээ авсан болон шаардлагатай тохиолдолд аль нэг талын санаачлагаар хугацааг сунгах эсвэл цуцлана.