Blog Single

Поликлиник

Поликлиник

ПОЛИКЛИНИК

Поликлиник тасгийн танилцуулга

СХД-ийн 43-н  хорооны ард иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг стандарт технологийн дагуу чанартай ,жигд хүртээмжтэй,тасралтгүй,алдаа зөрчилгүй,ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг тасаг юм

 

Поликлиник тасагт дотор , нүд , дархлаажуулалт. уламжлалт, шүд,сэтгэц ,наркологи,мэдрэл,дотоод шүүрэл,ахмад , арьс ,харшил, халдварт,хавдар,чих хамар хоолой,гэмтэл,мэс засал,зүрх судас ,сүрьеэ,эмэгтэйчүүд,Дох-БЗДХ,өсвөр үе,хүүхэд,өдрийн эмчилгээ,физик эмчилгээ,хими эмчилгээ,хөдөлгөөн засалын үндсэн 28 нарийн мэргэжлийн кабинетаар үзлэг хийгдэж байна

Эхо  оношилгоо ,рентген оношилгоо , ходоодны дуран,тархины цахилгаан бичлэг,зүрхний цахилгаан бичлэг,зүрхний эхо гэсэн оношилгооны кабинетуудтай.

 

2016 оноос эхлэн Поликлиник тасагт өдрийн эмчилгээг өдөр бүр хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж ажиллаж байна.

 

Поликлинк тасагт MNS ISO 15189:2015 Эмнэлгийн лабораторийн чанар ба чадавхид тавигдах шаардлага стандартаар 2017 онд  дүүргийн лаборториудаас анх удаа магадлан итгэмжлэгдсэн лабораторийн баг ажиллаж байна. Клиник биохими,эс судлал.нян судлал гэх мэт  нарийвчилсан шинжилгээнүүд хийгдэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж байна.

Поликлиник тасаг үндсэн орон тооны нийт 89 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас

Их эмч-46

Сувилагч тусгай мэргэжилтэн-31

Рентген техникч-2

Лаборант-6

Ариутгагч-3

Шил угаагч-1

          Зэрэг цолын хувьд

Клиникийн профессор-2

Тэргүүлэх зэрэгтэй эмч-6

Ахлах зэрэгтэй эмч-8

Тэргүүлэх зэрэгтэй сувилагч-7

Ахлах зэрэгтэй сувилагч-5 ажиллаж байна

           Эрхэм зорилго :

СХД-ийн нийт иргэдэд “Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай,жигд хүртээмжтэй.үзүүлж ёс зүйг эрхэмлэгч байгууллага тэргүүний хамт олон болох”зорилго тавин  ажиллаж байна.

Амбулаторийн үйлчилгээгээр жилд  250,753   үйлчлүүлэгч хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг бөгөөд үзлэгийн  40 % нь урьдчилан сэргийлэх үзлэг эзэлж  10,2 % нь диспансерийн хяналтын үзлэг эзэлж байна.