Blog Single

“МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛД КОВИД-19  ЦАР ТАХЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ НЬ”

“МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛД КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ НЬ”

Монгол улсын эрүүл мэндийн 2021 оны 11 сарын 11-ны өдрийн Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарт Коронавируст халдвар (Ковид-19) цар тахал хэрхэн нөлөөлсөн байдалд дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээтэй уялдуулан удирдлага, зохицуулалтыг сайжруулах зорилгоор ЭМЯ-аас ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн байгууллагын нэн шаардлагтай тусламж, үйлчилгээний үнэлгээг хийж ажилласан.

Тус бүлгийн ярилцлагаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөц, статистик, халдвартын тасгийн төлөөллүүд мөн вакцинатор сувилагч, ковид-19 хариуцсан эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан нийт 7 эрүүл мэндийн албан хаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр бүлгийн ярилцлагыг хийсэн.

СХД-ийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлч буй иргэдээс бүлгийн ярилцлага авсан. Ковидын цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд ямар хүндрэл бэрхшээл үүсч байгаа. Цаашид тасралтгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авхад нэн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэх зэрэгийн талаар нийт 6 иргэдтэй ярилцлага хийсэн.

СХД-ийн ЭМТ-ийн тасгаар хэвтэн эмчлүүлж буй иргэдээс таниалсан зөвшөөрлын хуудас авч жирэмсэн эх, 0-5 настай хүүхэдтэй ээж болон сахартай, элэгний хавдартай хүмүүстэй уулзаж ярилцлагаа хийсэн. Бүлгийн ярилцлаганд хамрагдсан иргэд болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийг бүртгэн авч найруулдаг аарц болон 6000 төгрөгний нэгжийн картаар урамшуулсан.