Сургалт:
1. ISO 9001: 2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд : Сургагч багшийн 2 өдрийн цахим сургалтанд 6 ажилтан, дотоод аудитор бэлтгэх 2 өдрийн цахим сургалтанд 6 ажилтан, стандартын хэрэгжилтийн 9 өдрийн цахим сургалтанд 3 ажилтан тус тус хамрагдсан.
2. Харилцаа хандлага, байгууллагын соёлыг төлөвшүүлэх 1 удаагийн сургалтыг Талант менежмент ХХК-тай хамтран СХДЭМТ-ийн ажилчид, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 500 ажилчдыг хамруулан МҮЭСТО-д 6025000 төгрөгийн зардал бүхий 1 өдрийн сургалт зохион байгуулсан. Сургалтыг дараах сэдвүүдээр зохион байгуулсан.
- Ур чадвар “Г.Наранбаатар сэтгэл зүйч, доктор”
- Харилцааны арга барил “Г.Одгэрэл хүний их эмч”
- “Эрүүл мэндийн салбарын эрх зүй ”Б.Баасандэлгэр эрх зүйч
- Шинэ улирал Ш.Амартүвшин АФА академийн үүсгэн байгуулагч, лектор