Blog Single

Танилцуулга

Танилцуулга

 

2017-2019 он

 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг нь 12062,4 км2 хэмжээний газар нутагтай, 32 хороотой, нийслэл хотын  баруун захад байрладаг хамгийн том дүүргийн нэг  бөгөөд 320 000 гаруй хүн амтай, 0-15 насны 89 470 хүүхэд, төрөх насны 89 180  эмэгтэйчүүдтэй, тэтгэврийн насны 25 670 гаруй иргэд, насанд хүрсэн хөдөлмөрийн насны 240 900 орчим иргэд оршин амьдардаг. Тус дүүргийн хүн амын 73% нь гэр хороололд амьдардаг. Шилжилт хөдөлгөөн ихтэй, сүүлийн 3 жилийн байдлаар  жилдээ дунджаар  8000-10 000 хүн ам хөдөөнөөс шилжин суурьшсан. 

 Манай  Эрүүл мэндийн төв нь  хороодын хүн амын  дунд байрласан 4 салбар байртай, 4 амбулатори, хэвтүүлэн эмчлэх 200 ортой стационартай.  Орон тоогоор нийт 402 ажиллагсадтайгаас удирдах ажилтан 10 (2.4%), салбар амбулаторийн болон  тасгийн эрхлэгч 19 (4.7%), ерөнхий зохицуулагч, менежер, мэргэжилтэн 12 (2.9%), үндсэн нарийн мэргэжлийн эмч 115(29%), сувилагч мэргэжилтэн 189(47%), эмнэлгийн ажилтан 34 (8%), үйлчилгээний ажилтан 23 (6%) ажиллаж  байна.

Тус байгууллага нь  Эмнэлгийн тусламж үйлчилгээболон  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн 2 чиглэлээр   үйл ажиллагаа  явуулж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнийчиглэлээр 27 үндсэн нарийн мэргэжлийн  эмч нар жилдээ 579 500 гаруй  хүнд амбулаторийн үзлэг, лабораторийн 8 төрлийн чиглэлээр 236 600 гаруй шинжилгээ, 7 төрлийн багажийн / Рентген зураг, Эхо, Ээг, Экг, Ходоодны дуран, Зүрхний эхо, флюрограф, рентген харалт / оношлогоог жилдээ 85 400 удаа хийж үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээх эмчилгээнд 31 000 гаруй иргэдийг 177100 удаа хамруулдаг бөгөөд дүүргийн насанд хүрсэн 240 000 гаруй иргэдэд дотор мэдрэлийн өвчнөөр хэвтүүлэн эмчлэх больницоор жилдээ 10 100 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилдэг. Мөн  өдрийн эмчилгээнд 1800, гемодиалез эмчилгээнд 1100 гаруй хүнд, хөнгөвчлөх эмчилгээнд 300 гаруй хүнийг эмчилгээнд хамруулж байна

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Үндэсний болон нийслэлийн 18 хөтөлбөр, 16 стратеги хэрэгжүүлж, иргэдэд ганцаарчилсан, бүлгийн сургалт сурталчилгаа болон олон нийтийг идэвхжүүлэх олон арга хэрэгслэлээр эрүүл мэндийн боловсрол олгож байна.

Тус ЭМТ-д дижитал рентген аппарат, ЗД, 4Д Эхо, зүрхний Эхо, Гемодиалезийн аппарат, Биохимийн автолайзер зэрэг орчин үеийн оношлогооны аппарат тоног төхөөрөмжүүдийг оношлогоо эмчилгээнд ашиглаж  байна.

                                                              2020 он /Одоо үе/

Манай  Эрүүл мэндийн төв нь  хороодын хүн амын  дунд байрласан 4 салбар байртай, 3 амбулатори /поликлиник, 2-р амбулатои, 3-р амбулатори/, 208 ор бүхий хэвтүүлэн эмчлэх 5 тасагтай /Дотрын өвчин судлалын 1-р тасаг, Дотрын өвчин судлалын 2-р тасаг, Мэдрэлийн өвчин судлалын тасаг, Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасаг, ахмадын тасаг/.  ЭМТ-ийн даргаар Ч.Өнөрсайхан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 12 сарын 31-ний өдөр томилогдон ажиллаж байна.             

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЭМТ-ийн даргын А/01 дүгээр тушаалаар бүтэц үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн баталж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба, Стратеги бодлого төлөвлөлтийн алба, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын алба, Сувилахуйн алба гэсэн 5 албатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Орон тооны хувьд нийт 377 ажиллагсадтайгаас удирдах ажилтан 10 (2.6%), салбар амбулаторийн болон  тасгийн эрхлэгч 19 (5%), ерөнхий зохицуулагч, менежер, мэргэжилтэн 12 (3.1%), үндсэн нарийн мэргэжлийн эмч 117(31%), сувилагч мэргэжилтэн 140 (37.1%), эмнэлгийн ажилтан 46 (12.2%), үйлчилгээний ажилтан 33 (8.7%) ажиллаж  байна.

Тус байгууллага нь  Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн 2 чиглэлээр  үйл ажиллагаа  явуулж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр 27 үндсэн нарийн мэргэжлийн  эмч нар жилдээ 579 500 гаруй  хүнд амбулаторийн үзлэг, лабораторийн 8 төрлийн чиглэлээр 236 600 гаруй шинжилгээ, 7 төрлийн багажийн / Рентген зураг, Эхо, Ээг, Экг, Ходоодны дуран, Зүрхний эхо, флюрограф, рентген харалт / оношлогоог жилдээ 85 400 удаа хийж үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээх эмчилгээнд 31 000 гаруй иргэдийг 177100 удаа хамруулдаг бөгөөд дүүргийн насанд хүрсэн 240 000 гаруй иргэдэд дотор мэдрэлийн өвчнөөр хэвтүүлэн эмчлэх больницоор жилдээ 10 100 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилдэг.

Мөн  өдрийн эмчилгээнд 1800, гемодиалез эмчилгээнд 1100 гаруй хүнд, хөнгөвчлөх эмчилгээнд 300 гаруй хүнийг эмчилгээнд хамруулж байна

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Үндэсний болон нийслэлийн 12 хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд ганцаарчилсан, бүлгийн сургалт сурталчилгаа болон олон нийтийг идэвхжүүлэх олон арга хэрэгслэлээр эрүүл мэндийн боловсрол олгож байна.

СХДЭМТ-ийн 3-р амбулатори болон ахмадын тасгийн өргөтгөлийн барилгын төсөв 2018 онд УИХ-аар батлагдаж, СХД-ийн хөгжүүлэх 2018 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд тусгагдсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлан, "Голден лайт групп" ХХК шалгаран, 2020 онд барилгын ажил эхэлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 5600 м2 талбай бүхий 5 давхар амбулаторийн барилга, 3 дугаар амбулаторийн гадна, дотор засварыг хийж ашиглалтанд оруулсан.

СХДЭМТ-ийн хэвтүүлэн эмчлэх тасгийн өргөтгөлийн барилгын төсөв 2018 онд УИХ-аар батлагдаж, СХД-ийн хөгжүүлэх 2018 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд тусгагдсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлан Хөх бүрдний эх ХХК шалгаран, 2019 онд барилгын ажил эхлэн, барилгын ажлын явц 85 хувьтай явагдаж байна. Тус өргөтгөлийн барилга баригдаж ашиглалтанд орсоноор Яаралтай тусламж эрчимт эмчилгээ, Дотрын тасаг, Мэдрэлийн тасаг, Мэс заслын тасаг, Хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, Ариутгал, Лаборатори, Дотоод эмийн сангийн тасаг стандартын байр талбайд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Ялангуяа мэс заслын тасаг нээгдсэнээр СХД-ийн 330200 гаруй хүн амд хэвлийн хөндийн мэс заслын тусламж үйлчилгээг хүргэж, эрүүл мэндийн тусламж, үйчилгээний чанар, хүртээмж сайжирна.