ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЕ
2014-2025 он
Эрүүл
мэндийн шинэчлэн батлагдсан хуулийн үзэл баримталтай уялдуулан 2014 оны 09
сарын 22 ны өдрийн Нийслэлийн ЭМГ-ын даргын А/97 дугаар тушаалаар дүүргүүдийн
Эрүүл мэндийн нэгдлийн нэрийг “Эрүүл мэндийн төв” гэж өөрчилснөөр манай эрүүл
мэндийн нэгдэл “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн
төв” гэсэн нэртэй болж, үйл ажиллагаагаа явуулах болов.
Хуулинд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж ангилсан бөгөөд энэ ч дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагад нийцүүлсэн гэж үзэж бид эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй чирэгдэлгүй үзүүлэхээс гадна нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлэх ялангуяа иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх дадал хэвшил бий болгох нь бодлого барьж ажиллаж ирсэн. Бид байгууллага хөгжүүлэх стратеги шинэчлэн боловсруулж зорилго, зорилтоо шинээр тодорхойлон ажиллаж байна.

------------------------------------------------------------------------
Эх сурвалж:
Стратеги бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга Б.Бадамням
Утас : 7511-6000
Цахим шуудан : info@shdemt.ub.gov.mn