Поликлиник

Поликлиник

2/24/2022 1068 үзэлт


Поликлиник 

Поликлиник тасгийн танилцуулга


Поликлиник эрхлэгчээр анагаах ухааны магистр,клиникийн профессор Н Гойдбаяр 2016 оноос эхлэн ажиллаж байна

Поликлиник тасаг нь 36 эмч 24 сувилагч тусгай мэргэжилтэн нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

СХД-ийн 43-н  хорооны ард иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг стандарт технологийн дагуу чанартай ,жигд хүртээмжтэй,тасралтгүй,алдаа зөрчилгүй,ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг тасаг юм

Поликлиник тасагт дотор , нүд , дархлаажуулалт. уламжлалт, шүд, мэдрэл,дотоод шүүрэл, арьс харшил, халдварт, хавдар, чих хамар хоолой, гэмтэл,мэс засал,зүрх судас , эмэгтэйчүүд, бздх, хүүхэд, өдрийн эмчилгээ, физик эмчилгээ, хөдөлгөөн засалын үндсэн 26 нарийн мэргэжлийн кабинетаар үзлэг хийгдэж байна

Эхо  оношилгоо, рентген оношилгоо, ходоодны дуран, тархины цахилгаан бичлэг,зүрхний цахилгаан бичлэг,зүрхний эхо,эмэгтэйчүүдийн эхо гэсэн оношилгооны кабинетуудтай.

2016 оноос эхлэн Поликлиник тасагт өдрийн эмчилгээг өдөр бүр хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна.

 

Поликлиник тасаг үндсэн орон тооны нийт 60 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас

 

Их эмч-36

Сувилагч тусгай мэргэжилтэн-18

Эх баригч бага эмч -3

Рентген техникч-3

 

          Зэрэг цолын хувьд

 

Клиникийн профессор-2

Тэргүүлэх зэрэгтэй эмч-2

Ахлах зэрэгтэй эмч-6

Тэргүүлэх зэрэгтэй сувилагч-6

Ахлах зэрэгтэй сувилагч-3   ажиллаж байна

           Эрхэм зорилго :

СХД-ийн нийт иргэдэд “Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай,жигд хүртээмжтэй.үзүүлж ёс зүйг эрхэмлэгч байгууллага тэргүүний хамт олон болох”зорилго тавин  ажиллаж байна.

Амбулаторийн үйлчилгээгээр жилд 194998 хүнд үзлэг хийснээс урьдчилан сэргийлэх 39981,  идэвхитэй  хяналт 16259, гэрийн дуудлага үзлэг 5, өвчний учир 138753

үйлчлүүлэгч хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг бөгөөд үзлэгийн  үзлэг эзэлж байна.